Эрх баригчдын үйлдлийг намын гишүүд нь шүүмжилж эхэллээ
2014/08/18
Эрх баригчдад намын гишүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хатуухан үг дайх болов. Эрх мэдэлд эзэн суусан намын нөхдөө магтах биш алдаа дутагдлыг нь хатуухан шүүмжилсэн байгаа нь сонирхол татаж байна.
АН-ын удирдлагуудад ҮЗХ-г хуралдуулахгүй байгаад жирийн гишүүд нь дургүйцлээ илэрхийлсэн. Тиймээс ч саяхан АН-ын журмын нөхдөөс хаягласан мэдэгдлийг зарим цахим хуудаснаа нийтэлсэн. Энэхүү албан бичигт АН-ын удирдагчид хоорондоо хагаралдаж, нэгэн рүүгээ чулуу нүүлгэж байгааг зэмлэсэн байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт МАХН-ын “Шударга- ёс анхдагчдын холбоо”-ноос намын дарга Н.Энхбаяр, аймаг, нийслэлийн мянгатын дарга нарт хандан мэдэгдэл гаргажээ. Товчхондоо, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг намын эрх ашгаас хувийн амбицаа дээгүүр тавьж, МАХН-ын нэр хүндийг унагасан гол буруутнаар нэрлэжээ. Үүнийгээ уг холбооныхон сонгууль ойртож, эдийн засаг хямарсан үед МАХН-ын нэрээр Засгийн газрын малгайд багтсан эрхэм түшээдийн хуурамч төрхийг хараад сууж тэвчихгүй болсноос ийм мэдэгдэл гаргаж байна хэмээн тодотгожээ. Тэд намын дэд дарга Д.Тэрбишдагвыг МАХН-ыг хов зөөгч, ашиг хонжоо хайгч, албан тушаал горилогчдын үүр уурхай болгож, намын гишүүд дэмжигчдийг худал мэдээллээр талцан хувааж байна хэмээсэн байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар хариуцлагагүй ажилласан учраас хангалттай амжилт үзүүлж чадаагүйг ч энд дурдсан. Тиймээс МАХН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг улс төрийн албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг “Шударга-ёс анхдагчдын холбоо”-ноос шаарджээ.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт МАХН-аас албан ёсны тайлбар хийлээ. Намын нөхдийн хатуухан шүүмжлэлтэй мэдэгдэл гарсан даруйд сандарч хэвлэлийн хурал зарласан нь энэ. Тэд МАХН-д “Шударга-ёс анхдагчдын холбоо” гэж байхгүй хэмээн мэдэгдэв. Улс төрийн зорилгоор намын нэр хүндийг унагахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа байх магадлалтай гэв. Тэдний хэлж буйгаар МАХН- ын дэргэд ахмад, эмэгтэйчүүдийн Ардчилал шударга-ёс залуучуудын, оюутны холбоо байдаг аж. Харин “Шударга-ёс анхдагчдын холбоо” гэгч хаанаас гарч ирснийг огтхон мэдэхгүй гэсэн юм. Нам жимхэн байдаг МАХН-ын дотоод амьдрал сүүлийн үед чимээ шуугиантай байна. Намын гишүүд нь дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа огцрохыг шаардахаас өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж намын байрыг нь битүүмжилсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан шуугив. Одоогийн МАХН-ын байрлаж байгаа 900 метр квадрат талбай бүхий хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг сая ам.долларыг нь одоог хүртэл өгөөгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намын байрыг битүүмжилсэн зүйл байхгүй” хэмээн тайлбарлаж байсан юм. Хэдийгээр МАХН-ын удирдлагууд намтай нь холбоотой бүхнийг “ташаа мэдээлэл”, “ тийм зүйл болоогүй” гэхмэтчилэн булзааруулдаг ч бодит байдал дээр тэс өөр байгаа бололтой. Үүнийг ч АН, МАХН- ын удирдлагуудад хандсан албан бичгээс тодорхой харж болохоор байна. Эрх мэдэлд очингуутаа намын жирийн гишүүдийнхээ эрх ашгийг умартаж эхэлсэн нь шил шилээ дарсан мэдэгдэл гаргах үндэслэл болжээ.
АН-ынхан ҮЗХ-г хуралдуулж, ротаци явуулахгүй байгааг намын удирдлагууддаа хандсан мэдэгдэлд дурдсан байсан бол МАХН-ын “Шударга- ёс анхдагчдын холбоо”-ныхон ч Гүйцэтгэх товчоогоо хуралдуулахгүй байгаа нь дарга нарынх нь буруу хэмээн ширүүхэн шүүмжилсэн.
Ийнхүү Засгийн газар гэх малгайд айл гэр болсон АН, МАХН-ын үйл ажиллагаанд намынх нь гишүүд тун сэтгэл дундуур байгаагаа ээлж дараалан илэрхийлэх боллоо. Цөөнхийн бүлгийнхэн, иргэд Засгийн газрыг шүүмжлэхээр “Болж байгааг болохгүй байна” гэж харлуулахаар зүтгэж байна хэмээн тайлбарладаг. Тэгвэл эрх баригчдын ааш авир намын жирийн гишүүддээ ч таалагдахаа больсон бололтой. Учир нь АН, МАХН-ын үйл ажиллагааг дотроосоо шүүмжилж эхэллээ.
Зочин · 2014/08/21
Одоо угаасаа нам гэдэг ойлголтыг авч хаяад энэ дээр байгаа на******дын хэдэн луйварчдыг зайлуулаад шинэ мэдлэгтэй боловсон хүчнийг дэмжиж гаргах цаг болсон.
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/19
unshigch · 2014/08/19
nam gj huibaldaan l gj oilgodog bolloo. daanch dee namiin nereer uls eh ornoo ingej ch udurdaj baih gj dee. namuud geh hedhen humuusiin huibaldaanaar eh ornoo 20 garam jil ingj abch ybaad haramsah uom ali ch nam ni adilhan l uom bna daa. 2016 ond ih uur songolt huuli duremtei boiohson