Сайн байна уу. Би яахаа мэдэхгүй сонин байдалд орчихлоо. Би нөхөртэйгээ 3 жил хамт амьдраад хүүгээ ой гарантай байхад нь салж байсан юмаа.  Би нөхрөө 3 жил эргээд ирэх байх гэж их хүлээсэн. Одоо ч хүлээдэг. Даанч нөхөр маань өөр хүнтэй сууж хүүхэдтэй болох үед нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан юмаа, 2жилийн өмнө.  Өнгөрсөн хугацаанд хүүхэддээ тэтгэлэг өгөөд амралтын өдрүүдээр хүүхдээ авдаг байсан юмаа.

Хааяа хүүгээ зугаалуулах нэрээр гадуур хамт гардаг байсан.  Хэн хэндээ сайн сайхныг  хүсэж явдаг гэдгээ ч хэлж, омголон байж гээд л ярьдаг. Тэгсэн би уржигдар хүүг гэрт авчирж өгөхдөө халамцуу байж таарсан. Тэгээд баахан ярилцаад хамт хоносон. Уржигдар өчигдөр уулзсан. Өнөөдөр ч гэсэн уулзах болзоо тавьсан.  

Би өөрийгөө ч ойлгохоо байгаад байна. Би экс нөхрийнхөө  нууц амраг нь болоод ч байх шиг, өөрийнхөө алдсан цаг хугацааг нөхөж байгаа ч юм шиг, өөрийнхөө нөрхийг  эргүүлж авч байгаа ч юм шиг сонин санагдаад байнаа. Яг яахаа мэддэггүй ээ. Энэ харьцааг цаашид яг хааш нь эргүүлэх вэ?