Ганцаардал гэж юу вэ? та бүхнээс энэ асуултыг асуумаар санагдлаа. Миний хувьд би ганц бие хүүхэдтэй эмэгтэй. Нас нэлээд тогтсон. Залуу байхдаа ганцаардал гэдэгтэй эвлэрдэггүй энэ үгийг бараг тоодоггүй байлаа. Харин нас нэмээд ирсэн чинь хүн ганцаардаж эхэлдэг юм байна. Найз нөхөд, аав, ээж гээд л бурхны оронд явах нь яваад амьдралын шалгуураар үлдэх нь үлдэж гэр бүл, хань ижлээ гээд л тэднийхээ төлөө амьдарч байна. Гэтэл би гэж хүн бусдын үгийг тоохгүй явсаар ганц бие хэвээрээ л дээрх хүмүүсийг мөнхийн надад хань болно гэж бодож явлаа. Ганц хүүхдийнхээ төлөө ажилласаар зүтгэсээр. Хааяа даа ганцаараа уйлж, энгэрт эрхэлж, тунирхах эр хүн байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Гэхдээ даанч дэндүү ойртсон бололтой. Ганцаардал гэдэг үгний утгыг ч өөрөө тайлж чадах тэнхэлгүй болжээ. Та бүхэн надад туслаарай. Цаг гарган зөвлөгөө өгөх та бүхэнд баярлалаа.