Гадаад Харилцааны сайд Лу.Болдын тухай таагүй мэдээлэл байнга л цацагдаж байдаг. Аль ч салбарыг толгойлсон хуудуутай ажил хийж байдгаараа нэрд гарсан нэгэн. Урьд өмнө Батлан хамгаалахын сайд байхдаа хил дамнасан зэвсгийн наймаа гааруулсан гээд байвал олон зүйл бий. Юутай ч онгоц зарсан мөнгө нь Лу.Болдын эрхэлдэг “Бодь” группийн дансаар орж ирсэн гэдгийг мэдээллийн хэрэгслүүд баримтаар дэлгэсэн билээ.

       Гэтэл өдгөө Гадаад харилцааны сайдаар ажиллаж, мөн л өнөөх хуудуутай ажлаа явуулсаар байна. Тухайлбал, тус яамны газрын дарга Ш.Сүхбаатар хүртэл хууль зөрчсөн хэргээр хоригдож хүртэл байв. Ш.Сүхбаатар нь Лу.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад нь мөн л тус яаманд өндөр дээд алба хашиж байгаад Лу.Болдыг Гадаад харилцааны яаманд ирэхэд нь дагаж ирсэн нэгэн. Тодруулбал, Л.Болдын хууль бус ажиллагааны хамтрагч гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй биз ээ.

        Хамгийн сүүлийн жишээ татахад тэрээр аанай л нэгэн хамтрагчаа Төрийн албаны хуулийг зөрчин оруулж ирсэн. Тухайлбал, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр нэр дэвшсэн Б.Болдбаатар нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгийг нийтийн албанд болон нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу шалгаж үзээд дараах нөхцөл байдлыг тогтоожээ.

        Гэтэл Б.Болдбаатар нь “ТЭМО”, “Макото”, “Нэпко” зэрэг компаниудаа нуун даргадуулсан байжээ. Мөн “Фаблаб” ТББ-ыг үүсгэн байгуулснаа, “Мэдээлэл холбооны судалгаа хөгжлийн төв” ГҮТББ, “Регбиний холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладгаа, “Зүүн хойд Азийн нийгэмлэг” НҮТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаагаа тус тус мэдүүлээгүй.

       Үүнээс гадна Б.Болдбаатар нь тухайн хууль журамд зааснаар олон улсын харилцааны,  олон улсын эдийн засагч, олон улсын эрх зүйч, диполматч гадаад харилцааны албанд таваас дээш жил ажилласан байх, гурваас дээш хэлний мэдлэгтэй бахй зэрэг олон шаардлага хангаагүй. Ийм олон зүйл заалт зөрчсөн байхад Засгийн газрын хуралдаанаар томилсон нь бурууджээ.

       Ийм олон хууль дүрэм зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг  зургадугаар сарын 27-ны өдрийн тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын түр орлон гүйцэтгэгчээр, улмаар долдугаар сарын 7-ны өдрийн тушаалаар жинхлэн томилохдоо олон хууль дүрэм зөрчсөн гэдгийг АТГ-аас тогтоожээ. Тиймээс АТГ-аас тус яамны ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож хууль хангуулахыг өнгөрөгч долдугаар сард шаардсан бичиг ирүүлсэн ч Б.Болдбаатар нь өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна.
 
       Хаа явсан газраа хууль зөрчиж байдаг Лу.Болд ийнхүү хууль зөрчсөн, ашиг сонирхлыг зөрчилтэй этгээдүүдээр хүрээгээ тэлж, улмаар хувийнхаа бизнесийн хамтрагч болгодог бололтой. Ерөөсөө өнөөдрийн төр ашиг сонирхлын зөрчлөөр дүүрч, төрлийн хэлхээ, бизнесийн чиглэлд шилжсэнийг энэ ганцхан жишээ харуулахаас гадна олон зүйлээр батлан харуулж болно. АТГ-ын тушаалыг үл тоож байгаа эрхэм сайд Лу.Болд Монгол Улсын гадаад харилцааг хувийн харилцаанд нэгэнт оруулжээ.

 

 

Н.Дөл