Челябенск хотноо үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д манай тамирчин Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папанашвилиг торгуулиар ялснаар финалд үлдсэн юм. Тэрээр финалд ОХУ-ын бөх Мудранов Беслантай барилдаж, торгуулиар яллаа.

Ингэснээр Г.Болдбаатар жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын багийн анхны алтан медалийн эзэн боллоо. Энэ тэмцээнд манай улсаас нийт 18 жүдоч оролцож байгаа юм.