Нийтлэлч Баабар ямар нийгэм бий болчихоод байгааг мэдээд ихэд уурлав. Учир нь тэрээр ардчилсан нийгэм байгуулах гэж өлсөж, зовж, элдэвээр хэлүүлж зорьсондоо хүрсэн хүмүүсийн нэг.

Харамсалтай нь түүний байгуулалцсан ардчилсан нийгэм өөрийнх нь байгуулсан Ардчилсан нам засаг барьж байх үед ардчилсан биш болон хувирч байгаад ихэд бухимдах болжээ. 

    Ер нь бүх түвшиндээ арчилал төгс ялсан гэж байгаа ч ардчилагчид дарангуйлагчид болон хувирч байгаад ард түмэн бухимдах болсон. Тэр бухимдлынх нь нэг илэрхийлэл нийтлэлч Баабарынх боллоо.

    Хэдхэн хоногийн өмнө инженер Ц.Батыг твитерт юм бичлээ гэж барьж хорьсон. Инженер Ц.Бат бол сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү. Ц.Батын талаар гомдол мэдүүлж хориулсан хүн нь сайд А.Гансүх. Бүгдээрээ АН-ынхан. Эрх мэдлийнхээ төлөө нэг сайд нь нөгөө сайдынхаа талаар гомдол мэдүүлээд шууд хориулчихаж байна. АН-ын энэ дотоод зөрчил, ардчилалыг нурааж байгаа үйл явц нийтлэлч Баабарыг үзэл бодлоо зоригтой илэрхийлэхэд хүргэлээ. Тэрээр цахим хуудаснаа “Энэ одоо юу вэ? Твитэрт юм бичлээ гэж нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа юм биш үү?”, “Шүүх ажиллагааг нь хараад үнэхээр уур хүрчихлээ”, “Тэр хүний адаг намайг гомдол гаргаж байгаад хийг л дээ”, “Наад Гансүх гээд байгаа чинь гайгаар төрд наалдсан адгийн шаар шүү дээ”, “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдэх ажиллагаа зохиож байсан л новш шүү дээ”, “Улс орны эдийн засаг унагаад хаясан тэр чацгыг юу ч гэсэн яадгийн”, “Төмөр замын асуудал ярих гэхээр геополитикийн нууц дэлгэчих гээд байна гэж наадаг дурак даа”, “Бат надад таалагдана уу эс таалагдана уу би хүмүүс үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө л 90 оны хувьсгалд оролцсон”, “Иймэрхүү шаарууд шүүхдэхээсээ өмнө ялтан хөлсөлж хутга бариулаад орцны өмнө отуулдаг юм даа” гэх мэтээр Зам тээврийн сайд А.Гансүхийн талаар бичив. Инженер Ц.Батаас ч аймаар бичив. Хөөрхий Ц.Бат ариун нэр төртэй А.Гансүх сайдыг шүүмжилснийхээ төлөө л 100 хоног хоригдохоор болсон.

    Тэгэхээр одоо А.Гансүх сайд нийтлэлч Баабар намайг Ц.Батаас ч аймаар муухайгаар доромжиллоо. Нэр төрд халдлаа гээд гомдол мэдүүлэх байх л даа. Хүн болгоноос нэр төрөө хамгаалдаг ариун сайд мөн бол. Харин Ц.Батыг 100 хоног хорьсон. Нийтлэлч Баабарыг хэд хоног хорих вэ гэдэг л сонин байна. Үнэхээр Баабарыг бариуд хорьчихож чадах уу? Ийм зүйл цахим хуудаснаа бичсэний төлөө? Хэрэв Баабарыг хорьчихвол Монголын нийгэм түүнийг өмөөрч босно.

    Харин А.Гансүх нийтлэлч Баабарын талаар шүүхэд гомдол мэдүүлэхгүй байвал бас онигоо болно. Учир нь Баабар түүнийг зориуд бичлээ. Зарим ноцтой баримтууд ч дэлгэлээ. Мөн Баабарын талаар гомдол мэдүүлээд байхад түүнийг яах ч үгүй бол Монголын шүүх ялзарсанаа дахин нэг батлана. Ийм л нөхцөл байдал үүсчихлээ. 

    Ийнхүү үзэл бодлоо цахимаар илэрхийлсэн хүмүүсийг барьж хорьдог хачин нийгэм бий болчихлоо. Ийм дарангуйлагч нийгмийг ардчилагчид бүтээж байгаа нь харамсалтай гэж ард түмэн ярих боллоо. Харин ардчиллын төлөө зүтгэж явсан анхдагчид эхнээсээ энэ явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй ардчилагчдынхаа талаар байр сууриа зоригтой илэрхийлж зарим шийдвэрийг нь сөрөн зогслоо. Ардчилал ярьдаг бүхэн ардчилсан биш гэдгийн А.Гансүх сайдын үйлдэл нотлон харууллаа.