ОХУ-ын Челябинск хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны бөх Беслан Мудрановг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртээд байна.

57 кг-д  Д.Сумъяа Унгарын бөх, дэлхийн аваргын хүрэл медальт Хедвиг  Каракастай барилдаж, ялсанаар шөвгийн наймд шалгарсан. Д.Сумъяа аваргын төлөө Бразилын алдарт бөх Рафиел Сильватай барилдах юм.  

Хамгийн их найдлага хүлээлгэж байсан Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир Японы алдарт бөх Шохей Онотай хүч үзсэн ч торгуулаар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Х.Цагаанбаатар Оросын бөх Муса Мугушковтай учраа таарч барилдсан ч базари үнэлгээгээр ялагдаж, мөн тэмцээнээ дуусгалаа.