Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга, Н.Энхбаярт Ерөнхийлөгч У.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Тэрээр, суллагдсаныхаа дараахан БНСУ-ыг зорьж, өнөөг хүртэл ирээгүй.

Гэтэл хувь хяналтынхан Н.Энхбаярыг дахин нэг хэрэгт хамаатуулж шалгаж магадгүй гэсэн усраг гарах болов.  МАХН-ын одоогийн байрыг Н.Энхбаяр 1.5 сая ам.доллараар авахаар гэрээ байгуулсан ч 500 мянган ам.долларыг өгч, нэг сая ам.долларыг өгөөгүй учрааас бусадын эд зүйлийг хууран мэхэлж, авсан хэмээн хуулийнхан хардах үндэслэл болжээ. Тиймээс Цагдаагийнхан  Н.Энхбаярт   Монголд ирж тайлбар, мэдүүлэг өгөхийг хүссэн бичиг явуулсан гэнэ. Хэрэв ирж мэдүүлэг тайлбар өгөхгүй бол Интерполоор эрэн сурвалжуулах юм байна.