МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуугийн эхлүүлсэн "Эх орны дуудлага" шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд та бүхэндээ найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.