Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн бүс нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.