Гоёл-2013 наадмын топоор өргөмжлөгдсөн загвар өмсөгч О.Пүрэвдуламыг уншигч та бүхэн танина. Тэрбээр "Catwalk" хамтлагт дуулж, "Asian model-2011" тэмцээнээс "Asian star model" хүртэж байсан билээ. 
Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын отгон эхнэр болсон. Ийнхүү удалгүй ээж болж нам гүмхэн амьдарч загварын тайзнаа харагдахаа больсон гэхэд хилсдэхгүй. Топ бүсгүй  буяны сан байгуулж сайн үйлсийн аянг эхлүүллээ. 
 
Тус сангийнх нь эхний тусламж нь 3 настай О.Тэмүүлэн хүүд тусалсан бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийг туслахыг уриал дуудлаа. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй О.Тэмүүлэн хүүд туслахыг хүсвэл 91646035, 96686035 утсуудаар холбогдох боломжтой аж. 
 
Ямартай ч олон эхнэртэй хэмээн олноо алдаршсан Ц.Мянганбаярын отгон эхнэр өмнөх эхнэрүүдийн сэтгээгүй сэтгэж эр нөхрийнхөө нэр хүндийг өсгөхөөр хичээж яваа бололтой. 
 
Д.Ана