МҮОНТ-ийн нээлттэй  хэлэлцүүлэгт  Монгол улсын 14,16 дахь Ерөнхий сайд асан  Д.Содном, Д.Бямбасүрэн гуай нар болон  Ц.Баатархүү, Б.Бат-Эрдэнэ,  эрдэмтэн судлаач нар уригдаж   Залуучуудын  улс төрийн  оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцлээ.

Гэтэл тэдний дунд монгол цамц өмссөн бондгор борхүү тэс хөндлөн  зүйл ярьж суух нь ёстой л нөгөө үсгэн дотор тоо  цохиж явна гэдэг шиг санагдлаа.

Асуулт, хэлэлцэж буй асуудлыг ойлгож чадаагүй тэрбээр “Уг  нь  би танайд агсам  тавих гэж ирсэн  юм  Ухаант  ардынхаа  дуунд  хүлээтэй  байгаад  чадсангүй” хэмээн цэцэрхэж   яриагаа  эхэлсэн ухаант буурлуудын өмнө “хүлээтэй” байж  чадсангүй элдвийн  юм ярин хадуурч студи 600-гаас хөөгдөхөө шахав.  

Төрийн сайдуудыг алмайруулсан борхүү тэр дороо жиргээчдийн  онигооны  бай болж Арго, Оюунгэрэл, Нарантуяа тэргүүтэй мөрөөдлийн багийн шинэ гишүүнээр тодруулаад авлаа.

Тэрбээр хамгийн сүүлд сайхан хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй хэмээн “онолдов”. Тэгэхээр ямартай ч өөрөө нэр дэвшихгүй бололтой юм...