ОХУ-ын Челябинск хотноо болж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Н.Түвшинбаяр дөнгөж сая Казахстаны Максим Раковийг юко үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа.

Хоёр бөхийн барилдааны үндсэн цаг адил хоёр торгуулиар өндөрлөж, алтан онооны барилдаанд Н.Түвшинбаяр юко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Түүний өрсөлдөгч Максим Раков нь Дэлхийн аваргын алтан, мөнгөн медальтай хүчтэй өрсөлдөгч нь байсан.

Дараагийн барилдаанд аварга Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмиратын бөхтэй барилдана.