Та бүхнээс асуух зүйл байнаа. Би нөхөртэйгээ хамт 2уулахнаа амьдардаг.  Байрны линзинг дараа жил дуусахаар хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй юмаа. Асуудалгүй амьдраад сайхан л байна.  Өнгөрсөн долоо хоногт багийн маань найз охин нөхөртөө зодуулаад гэрээсээ өмссөн хувцастайгаа гарч ирээд мaнайд амьдарч байгаа.  нөхрөө цагдаад өгчихсөн.  Асуудлаа шийдэгтэл, ажилд ортлоо манайд амьдрахаар болсон юмаа. Нөхөр маань ч дургүйцээгүй.  

Би байнга оройтдог. Нөхөр эрт ирдэг. Найз охин гэрт байгаа болохоор намайг байхгүйд ямар нэг асуудал болохгүй байгаа гэж бодох юм.  Эсвэл би дэмий юманд санаа зовж байгаа юм болов уу? 

Ер нь найзыгаа гэртээ удаан байлгах нь зөв үү?  Ядаж хажуу өрөө түрээслэхэд нь туслаад тусдаа гаргадаг ч юм бил үү гэж бодох юм?