Албан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэд Төв аймгийн Баяндаваагийн замд автомашины ослын улмаас нас барсан байна.

Амь эрсэдсэн албан хаагчид Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулж, амь бие, сэтгэл зүрхээ улс эх орондоо зориулж байсан юм.