Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 48 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Макаод зохион байгуулагдлаа.   Азийн 30 орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль авсан байна.

Тодруулбал  эмэгтэйчүүдийн модель фитнесс ангилалд С.Насанбуян алт, эрэгтэй фитнесс төрөлд Б.Хүсэлтүвшин мөнгө, эмэгтэйчүүдийн модель фитнесс ангилалд Саруул мөнгөн медаль, +85 жингийн бодибилдингийн төрөлд Ж.Нурлан, Г.Жамц,  Ч.Мянганбилэг, Х.Энхцацрал, Л.Саруулбат, Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Манай улсын эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байрт, эрэгтэйчүүд багаараа тавдугаар байрт шалгарсан байна.

Тэд өнөөдөр эх орондоо ирж байгаа бөгөөд  Монголын нэрийг дэлхийн хэмжээнд гаргасан тамирчиддаа амжилт хүсье.