Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд хүрэлцэн ирнэ.  Ингээд В.Путины айлчлалын хөтөлбөрийг хүргэе

13.00 цагт  Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардана.

13.30 цагт ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.

13.43  цагт Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулна.

13.45 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар  ганцаарчилсан уулзалт хийнэ.

14.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар  албан ёсны хэлэлцээ хийнэ.

15.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

15.35 цагт Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16.00 цагт Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.

17.15 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

18.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.