Путин 12 жилд юу амжуулав
2014/09/02
Орос орон богинохон хугацаанд үсрэнгүй хөгжсөнийг Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбон авч үзэхээс өөр аргагүй. Путин нийт 12 жил төрийн эрхийг барьж байна. Түүний хийсэн юм их, үүнийг баримтаар дурдъя.
-12 жилд Орос улсын төсөв 22 дахин нэмэгдсэн. Үүний зэрэгцээ Путин цэргийн зардлаа 30 дахин нэмжээ.
-Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 12 дахин нэмэгдэв. Дотоодын нийт бүтээгдэхүүний түвшнээр Орос улс дэлхийд 36-р байранд байснаа одоо 6-д жагсч байна.
-Алтан валютын нөөц 48 дахин нэмэгдсэн.
- 256 орд газрыг төрд буцааж авсан. Одоо 3 л үлдсэн гэнэ.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан.
-Нефтийн үйлдвэрлэлийн 65%-ийг төрийн мэдэлд авсан, байгалийн хий болон бусад салбарт энэ хувь 95-д хүрчээ.
-Путин аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөл дээр нь босгосон. Орос улс үр тарианы экспортоор 5 жил дараалан дэлхийд 2-3 байранд явж байна. АНУ-ыг гүйцэн түрүүлсэн гэсэн үг. Одоо АНУ 4-д жагсдаг.
-12 жилийн дотор Путин төсвийн салбарын дундаж цалинг 18,5 дахин нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 14 дахин нэмсэн.
-Парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад данстай байхыг Путин хоригложээ.
-Путиний ачаар Оросын хүн ам өсч, үхэл эрс буурсан. 71,5 дахин буурсан гэвэл та итгэх үү? 1999 онд жилд 1,5 сая орос нас барж байсан бол 2011 онд 21 мянга болж цөөрчээ.
-Чечений дайныг зогсоосон.
-Оросын төрийн бус байгууллагууд гадаадаас санхүүждэгийг Путин зогсоосноор Украинд өрнөж байгаа шиг үйл явдал дотооддоо дэгдэхээс сэргийлж чадсан.
Нэмж өгүүлэхэд, дэлхийн улс төрд Орос орон жин дарж эхэлсэн нь мөн л Путинтэй холбоотой. Сири улсыг Ливи шиг сүйрэхээс Путин хамгаалсан төдийгүй АНУ-ын "арын хашаа" байсан Латин Америкийн орнуудыг өөрийн талд ээлж дараалан урвуулсаар байгааг та бид өөрийн нүдээр харж байна .
Путиний нэр хүндийг баталсан бас нэг жишээ бол “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалт. 2013 оны хамгийн нөлөө бүхий 72 хүнийг Оросын Ерөнхийлөгч Путин тэргүүлсэн. Путиний араас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын тэргүүн Си Зиньпин нар жагссаныг та бүхэн санаж байгаа байх.
Оросын Ерөнхийлөгчийн нэр хүндийг илтгэх өөр нэг жишээг дурдъя. Чухам Ерөнхийлөгч Путиний ачаар олон хүний амь аврагдаж, олон эхийн сэтгэл тэнийсэн билээ.
Украины эрх баригчид олон мянган цэргээ зүүн өмнөд нутгийн ард иргэдийг залхаан цээрлүүлэхээр илгээсэн боловч бүтэлгүйтэж, улмаар бөөн бөөнөөрөө бүслэгдсээр байна. Харин Путин Новороссийн /Донецк, Луганскийн/ Өөрийгөө хамгаалах армид хандан бүслэлтээс олон зуун цэргийг суллаж явуулахыг уриалахын зэрэгцээ галаа зогсоохыг Киевт санал болгосон.
"Бид нэг ард түмэн, иймээс бие биеэ бүү хөнөө" гэж Путин уриалсныг Новоросси хүлээн авч Украины армийн олон цэргийг суллаж явуулсан. Гэвч Украины Ерөнхийлөгч Петр Порошенко галаа зогсоохоос эрс татгалзсанаар түүнд энх тайван хэрэггүйг дахин нотоллоо.
Зочин · 2014/09/05
MGL shig jijig ulsiig hvseed zvtgewel vvnees ch ilvv bolomj bgaa l yumsan DAANCH.....
зүрх судас · 2014/09/03
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/09/03
Getel Mongoliin heden uls turchid yu hiiv ? muu ****nuud archaagui *****uud gedesee l tsudiilgesen