Саяхан нийтлэлч, Сангийн сайд, УИХ-ын гишүүн асан Баабар телевизийн ярилцлагад оров. Үүгээр гол төлөв улс орны эдийн засгийн байдал, улстөрийн тухай яриа өрнүүлсэн.

Тэр тусмаа хятадын төрийн тэргүүн Син Зиньпины айлчлалын талаар нэлээд тогтож ярилаа. Түүний хэлснээр өмнөд хөршийн тэргүүний айлчлал цагаа олсон үнэ цэнэтэй айлчлал болохыг яриад хамгийн гол нь айлчлалын үр дүн гээд ажлын хэсгийг “фортуна” Н.Батбаяр сайд ахалж байгаа юм гэсэн хэмээн нэлээд жийрхэсэн маягийн хариулт өгөв. 

    Түүнчлэн “Фортуна” сайдад өнөөх тэнгэр нь юу гэж хэлсэн юм бол доо. Уг нь ийм чухал айлчлалыг арай өөр түшинд, өөр хүнээр харгалзуулан ажиллах байсан юм даа. Ерөөсөө манай засгийн газрын ажил үндсэндээ уначихсан. Ийм Ерөнхий сайдтай байгаад танхимд нь эрх ашгийн төлөөх хэдэн юм мэдэхгүй нөхөд суучихаар ийм байдалд хүрэхээс өөр яахав. Уг нь чадахгүйгээ аль эрт мэдэрсэн байж ажлаа өгчихөж болоогүй л юм байх даа. Хангалттай л уулуу идлээ ш дээ. Яасан ч увайгүй нөхдүүд байдаг юм хэмээсэн. 
     Баабарын хувьд өөрөө төрийн түшээ, Сангийн сайдаар ажиллаж байсан. Үүний зэрэгцээ мэдлэгийн сандаа багагүй номтой ч гэдэг. Тиймээс цаадуулынхаа чухам ямар замаар ажлаа хийдгээс эхлээд яаж мөнгө төгрөг идэж уудаг гээд түүнд мэдэхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Тиймээс АН-ынхан Баабараар муулуулах туйлын дургүй байдаг тухай ойр дотных нь нөхдүүд ярьдаг. 
      Тэр тусмаа Баабар Н.Батбаяр сайдад туйлын дургүй. Шуудхан л “мал” хэмээн хэлчихдэг. Энэ нь ч ортой гэдгийг надаар хэлүүлэх юун.