Монгол Улсын дартсын спортын анхны өсвөрийн шигшээ баг 2014 оны 8-р сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон Олон Улсын Дартсын Холбооны тав дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн байна. Насанд хүрэгчдээс Д.Эрдэнэчимэг ганцаарчилсан төрөл хүрэл медаль хүртсэн бол Ш.Ган-Эрдэнэ 16-р байрт, Х.Сайнбаяр, М.Эрдэнэ нар 33-р байрт шалгарсан ажээ. Харин багийн төрөлд Монгол улс хэсгээсээ Макао, Хятадыг багийг хожижт Сингапурын багт хожигдсоноор 2-р байраар гарсан байна. ийнхүү шигшээл үлдэж хасагдах шатанд Филиппиний багт хожигдсоноор тоглолтоо дуусгаж шагналт байрт шалгарчээ. Тэд ийнхүү 2011 оны амжилтдаа дахин бататгаж чадлаа. Ийнхүү өсвөрийн тамирчид маань Монгол Улсын дартсын спортын өсвөрийн шигшээ багийн түүхэн замналыг эхлүүллээ.

Дашрамд дурдахад Монголын дартс сонирхогчдын холбоо нь 2009 оны 10-р сарын 14-нд тус спортыг үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүргэхээр байгууладгсан ажээ.