Дорнод аймгийн цагдаагийн газрын гаднах талбайд “Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайг байгуулжээ.

Тус хүүхдийн сургалтын талбай Хэрлэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 66 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн байна. Хүүхэд замын хөдөлгөөний дүрэмд суралцахад анхан шатны мэдлэг олгох сургалтын талбай болсон гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.

Зам тээврийн осолд орж байгаа хүүхдүүдийн 60-аас илүү хувь нь замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс анхан шатны мэдэгдэхүүнгүйгээс осолд өртдөг судалгаа бий. Харин Дорнод аймаг Хэрлэн сумын хүүхдүүд замын хөдлгөөний анхан шатны сургалтыг орчинд нь эзэмших боломжтой болов.