Сайн байцгаана уу. Хүмүүсээс нэг зүйл дээр зөвлөгөө авах гэсэн юмаа. Харин битгий шүүмжилээрэй гэж хүсэх байна. Би одоогоос жилийн өмнө аавыгаа зуурдаар алдаад  их балмагдсан.  Аавыгаа хөдөөлүүлснээс хойш их санадаг байсан нь даамжраад бүүр хий юм хардаг болсон юмаа.  Тэгээд ээжтэйгээ цуг сэтгэл зүйчид хандах болсон. Сар гаран эмчилгээ хийлгэж байхдаа  нэг хүнтэй байнга таардаг болсон юмаа.  Тэгээд албан ёсоор танилцаж, уулздаг болсон.  Гэхдээ тэр хүн маань яагаад сэтгэл зүйчид хандаж байгаагаа ерөөсөө хэлээгүй.

Надтай бол элдэв ямар нэгэн байдлаар муухай харьцаагүй.  Миний анзаарах нь ээ сэтгэл зүйчид хандахааргүй хүн шиг санагдсан. Надтай уулздаг болоод гурван сар болж байгаа.  ерөөсөө надтай дотно харьцаанд орох талаар ярихгүй.  Тэгсэн хэрнээ үнсэлцдэг болж байгаа.  хэтэрхий соёлтой, боловсролтой, халамжтай, өөлөх зүйлгүй хүн.

Тэгээд яг ямар ч асуудалгүй болохоор нь итгэх эсэхээ мэдэхгүй л байна.  

Үерхээд үзэх үү эсвэл болих уу?