Нийслэлийн  МАН- ын  бүсийн  зөвлөгөөн  "Хамтдаа шийдье" сэдвийн  хүрээнд  олон улсын Найрамдал  төв дээр өнөөдөр эхэллээ.

 Зөвлөгөөнд УИХ-ын  дэд дарга, МАН ын  дарга М.Энхболд,  УИХ-ын  гишүүн, МАН-ын Улаанбаатар  бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАН-ын  дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан  дүүргийн  Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар  нарын  намын  удирдлагууд  оролцож байгаа аж. Тус зөвлөгөөнд нийслэлийн МАН-ын есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар "Бидний шийдэл-Шинэ хот" сэдэвт илтгэл тавьсан юм.  Харин салбар хуралдаанд МУИС-ын багш дэд профессор Г.Гантулга "Шинэ хотын хөгжил-Шийдэл", эдийн засагч Т.Цогтбаяр "Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт" Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Нийгмийн хөгжил-Хотын соёл, уламжлал, шинэчлэл" гэх сэдвийн дор илтгэл тавилаа.  Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусахад ердөө зургаан жилийн хугацаа үлдээд байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тавьсан илтгэлдээ онцолж байсан.

Тэрбээр "Бидэнд тулгарч байгаа асуудлууд шийдэгдэх нь байтугай улам бүр нэмэгдсээр байна.  Хэрвээ бид зөв арга хэмжээ авах юм бол асуудал бага ч гэсэн буурна.  Гэтэл тийм байдал одоо бидэнд харагдахгүй байна" гэсэн юм. Тухайлбал, агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний доройтлоос эхлээд эрүүл байж, сурч боловсрох зэрэг амьралын аятай таатай нөхцлүүдийг Улаанбаатар хотод хэрхэн бүрдүүлэх талаарх гарцыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэрхэн тодорхойлж байгаагаа илтгэлдээ дурдан зөвлөгөөнд оролцогчдоор хэлэлцүүлж байлаа.

 Улаанбаатар хотод тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрлийг сааруулах, хотын иргэдийг хотын стандартаар, эрүүл, аюулгүй амьдруулах гэсэн хийж буй олон косметик ажиллагаануудыг хотын удирдлагууд хийдэг ч,   томоохон шийдлээсээ гарцаагүй нүүр тултлаа бэргэн зугатаасаар байгааг мөн онцолсон.  Тиймээс шинэ төвлөрлийг бий болгох буюу шинэ хотын шийдлийг  санал  болгож байгаа аж. Өөрөөр  хэлбэл  нийслэл  хотыг  нүүлгэх асуудал өмнө нь хоёр ч удаа яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй.  Гэсэн ч дэлхийн  40 гаруй  улс  ийм  замаар  асуудлаа шийдэж байсан сайн  туршлага билээ.  Тиймээс Үндсэн хууль болон бусад  холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар  нийслэлийг  шилжүүлж, шинэ нийслэлд төрийн байгууллагын томоохон төвлөрлийг бий болгох ёстой гэж үзэж байлаа. Тэдний хийсэн тооцооллоор нийслэлийн шилжилтийг дагаж 200000 иргэн эхний ээлжинд Улаанбаатар хотын ачааллаас шууд чөлөөлөгдөхөөр байгаа аж. 

            Шинэ нийслэлийг хаана байгуулах талаар олон талын судалгаа хийсэн байна. Мэдээж  нийслэлийг хаана байгуулахыг  эрдэмтдийн нарийн судалгаа, ТЭЗҮ дээр үндэслэх нь ойлгомжтой.  Тэгээд ч асуудал дэвшүүлж байгаагийн хувьд Төв аймгийн  Лүн, Зуун мод болон Өвөрхангай аймгийн  Хархорины аль нэгд  шинэ нийслэлийн  суурийг тавих  боломж байгааг  хэлсэн  юм.  "Хамтдаа шийдье" зөвлөгөөн маргааш дуусах юм байна.  

Нийслэлийн МАН-ын "Хамтдаа шийдье" зөвлөгөөн эхэллээ

Нийслэлийн  МАН- ын  бүсийн  зөвлөгөөн  "Хамтдаа шийдье" сэдвийн  хүрээнд  олон улсын Найрамдал  төв дээр өнөөдөр эхэллээ.  Зөвлөгөөнд УИХ-ын  дэд дарга, МАН ын  дарга М.Энхболд,  УИХ-ын  гишүүн, МАН-ын Улаанбаатар  бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАН-ын  дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан  дүүргийн  Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар  нарын  намын  удирдлагууд  оролцож байгаа аж. Тус зөвлөгөөнд нийслэлийн МАН-ын есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар "Бидний шийдэл-Шинэ хот" сэдэвт илтгэл тавьсан юм.  Харин салбар хуралдаанд МУИС-ын багш дэд профессор Г.Гантулга "Шинэ хотын хөгжил-Шийдэл", эдийн засагч Т.Цогтбаяр "Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт" Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Нийгмийн хөгжил-Хотын соёл, уламжлал, шинэчлэл" гэх сэдвийн дор илтгэл тавилаа.  Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусахад ердөө зургаан жилийн хугацаа үлдээд байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тавьсан илтгэлдээ онцолж байсан.

                                                                                                                                                                      Д.Анар