2014 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагджээ.

Үүний 16 иргэн нь буюу нийт гомдлын 15 хувь нь гадаад паспортоо хаяж үрэгдүүлсний улмаас Монгол Улсын хил дээр саатуулагдан, шалгагдсан байна. Тиймээс гадаад улсад зорчихдоо бичиг баримтаа биедээ авч явах, хаяж үрэгдүүлэхгүй байхыг нийслэлийн Прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүллээ.