Наймдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан.

Орлогын  1 сая 200 мянган төгрөгийг хулгайлаад зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн байгууллагын хамтарсан ажилтнууд энэхүү гэмт хэргийг хамтран шалгаж байна.

Гэмт этгээд тухайн ШТС-ын камерын бичлэгийг устган эд мөрийн баримтыг устгасан нь хэргийг илрүүлэхэд саад учруулж байгаа юм. Мөн хэргийн газраас 4-5 км зайтай явган явж Төв аймгийн Бугын сангийн аж ахуйн цаана байдаг Бугатай даваа орчмоос мөрийг алдсан гэдэг. 

Эл хэргийг үйлдсэн гэмт этгээдийг одоо болтол хайж байгаа аж.