Дорноговь Аймгийн залуучуудын холбоо Хувь хүний хөгжлийн институттэй хамтран Сайншанд хотод анх удаа "Амьдрах ухаан-амжилтын хөтөч" хувь хүний хөгжлийн сургалтыг2014 оны 9-р сарын 13,14-ны өдрүүдэд Соёмбо цогцолбор дахь Иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалтанд Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг Голомт банк, Хөдөлмөрийн хэлтэс, Чандмань-Илч, ТББ-ын төлөөллүүд, Иргэний оролцооны хэлтэс, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Даланжаргалан, Дэлгэрэх, Айраг, Өргөн, Сайхандулаан зэрэг сумаас нийт 25 хүн хамрагдлаа.

Сургалтыг Хувь хүний хөгжлийн институтын багш Д.Мягмардорж явуулсан бөгөөд хувь хүний өөрийгөө хөгжүүлж, нөөц боломжоо нээн илрүүлж, хэрхэн амжилтанд хүрч болохыг энэхүү сургалтаар олж авсан юм.