Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатарт солигдмол үүлтэй. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд  7-12 метр. 17-19 градус дулаан байна