Дэлхий нийтээр нэрээ түгээсэн дарангуйлагчид бүгдээрээ нэг ижил амьдралын хэв маягтай бөгөөд энэ нь тансаг хэрэглээ, тухтай амьдралын хэв маяг билээ. Гэтэл дарангуйлагчдын удирдаж буй улс орны ард түмэн өлсгөлөн ядууралд автсан байдаг.

харин энэ удаад тэдний өөр нэг сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Энэ бол дарангуйлагчид ямар сархадад дуртай бэ?

 

1. Ким Чен Ир (Kim Jong-il)

БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир маш сонин зан араншинтай нэгэн байсан. Харин хэрэглэдэг сархадын хувьд Hennesy коньякийг илүүд үздэг байжээ.

 

2. Саддам Хусейн (Saddam Hussein)

Иракийн дарангуйлагч агсан Саддам Хусейн харгис хэрцгийгээс гадна лалын шашинд тэрслэгч нэгэн байсан. Учир нь лалын шашинд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог бол Саддам Хусейнд энэ журам үйлчилдэггүй байж. Түүний дуртай сархад нь Mateus Rosé улаан дарс байжээ.

3. Муаммар Каддафи (Muammar Gaddafi)

1969-2011 он хүртэл Ливийг удирдаж байсан Каддафи өнгөрсөн жил л төрийн эрхнээс унан улмаас амиа алдсан билээ. Харин түүний гэр болон ажлын байрнаас ихэвчлэн Johnnie Walker Black Label виски олдож байжээ.

4. Николае Чаушеску (Nicolae Ceaușescu)

Румыны дарангуйлагч агсан тэрээр 1989 он хүртэл улсаа удирдаж байсан ч мөн л ард түмний эсэргүүцэлтэй тулгаран төрийн эрхнээс түлхэн унагаагдсан. Түүний уух дуртай сархад Chivas Regal дарс байжээ.

5. Пол Пот (Pol Pot)

Пол Пот нь 1975 онд Камбожийн удирдагч болжээ. Тэрээр эрх мэдлийнхээ хугацаанд бараг 3 сая хүнийг хэлмэгдүүлэн устгажээ. Залуу цагтаа Парист амьдарч байсан Пол Пот улаан дарсанд дуртай нэгэн байв.

6. Мао Зэдун (Mao Zedong)

Хятадын Социалист намын үүсгэн байгуулагч Мао Зедуны хувьд үндэсний үзлээ батлан Хятадын Маотай ликероо уудаг байжээ.

7. Фидель Кастро (Fidel Castro)

Кубын хуучин удирдагч тэрээр зөвхөн тамхинд дуртай биш гэнэ. Тэрээр Кубын мохито болох Libre уудаг аж.

8. Роберт Мугабе (Robert Mugabe)

Зимбабвегийн төрийн эрхийг 1987 оноос хойш хашсан тэрээр улс орны хөгжлөө ихээхэн доройтуулан хямралд оруулсан нэгэн. Улс орон нь ядууралд автсан ч тэрээр хамгийн сайн чанарын оргилуун дарс болох Bollinger, Moët & Chandon-оос 2 000 ширхэг, Johnnie Walker виски 500 ширхэгийг захиж байжээ.

9. Иосиф Сталин

Сталиний хувьд зочдоо үргэлж цагаан архиар дайлдаг байжээ. харин өөрөө архи тийм ч их уудаггүй нэг ёсондоо өөртөө тохируулан хэрэглэдэг нэгэн байв. Гэхдээ хүн л юм хойно бага зэрэг хэрэглэхдээ дуртай сархадаараа Гүржийн чихэрлэг дарс Хванчкараг илүүд үздэг байсан аж.

10. Бенито Муссолини (Benito Mussolini)

Италийн удирдагч агсан Муссолини хэд хэдэн этгээд зан авиртай байсан. Үүний нэг нь тэрээр гүзээлгэнийн ликёр аж.

 

С.Отгон