Сайн байна уу? гэж монголоороо мэндэлье. Би 27-той ганц бие гадаад сурдаг залуу.

Анх эх орондоо оюутан болж байлаа. Тэнд байхдаа нэг охинтой үерхэдэг байсан юм. Тэгээд гадагшаа сурахаар явах гэж байгаагаа хэлэхгүй байж байгаад явах өдрөө хэлтэл тэр ирж намайг гаргаж өгөөгүй. Би гэж хүн онгоцны буудал дээр ирэхийг тэсэн ядан хүлээсэн онгоцоо нисэх хүртэл хүлээсэн. Тэр өдрөөс хойш ямар ч холбоогүй явдаг. Энд ирээд бараг 2 жил боллоо. Хайртай эмэгтэй маань монголдоо их сургуулиа төгсчихсөн ажиллаж байгаа юм шиг байна лээ. Фэйсбүүк рүү нь орж хааяа даа зургийн сонирхож, хүнтэй суусан үгүйг нь мэдэх гэж орно. Сүүлийн үед хань ижилтэй болсон байх гэж бодож байтал ганцаараа л яваа юм байна найзаас нь мэдлээ. Намайг явснаас хойш нэг ч хүнтэй үерхээгүй гэнэ. Би ч бас ганцаараа. Тэгээд бодлоо бид 2 заяаны хань юм болов уу. Одоо хүртэл 2-улаа ганц бие. Үерхэж уулзах гээд өөр эмэгтэйг харахаар надад ердөөсөө таалагддаггүй юм. Тэгээд заза больё гэж бодоод л салчихдаг. Мөрөөрөө хичээл, ажлаа амжуулж явна гэж бодсоор гэтэл аав ээж хүнтэй танилцаж үерх гэж үглэх боллоо. Тэр эмэгтэйтэй одоо холбоо барьвал яадаг бол. Намайг хүлээгээд өөр хүнтэй болохгүй байгаа юм болов уу гэж горьдох юм. Надад сэтгэлээсээ зөвлөж туслаарай. Хол байгаа ч элэг нэгт та бүхнээс өөр асуух хүн алга аа. Баярлалаа.