Дэлхийн гоо сайхны олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Монголын хацар гоо бүсгүйчүүд хоорондоо өрсөлдсөн. Шилдгийн шилдэг 10 бүсгүйгээс Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор Т.Батцэцэг тодорсон билээ. ТэрбээрАзийн супер модель, “Miss Mongolia-2012” наадмын дэд байр, “Манжуурын мисс-2012” тэмцээний тэргүүн байр миссээр шалгарч байсан.

Дэлхийн мисст оролцох бүсгүйн биеийн өндөр 178 см. Биеийн харьцаа 85:60:90. Түүний бусдаасаа ялгарах онцлог нь төрх байдал. Өдгөө загварын тайзны алхааны багшаар“Шилмэл загвар” ажилладаг. Түүний хувьд дэлхийн миссийн тэмцээнд хамгийн сүүлчийн тэмцээн гэнэ.

Энэ талаараа Т.Батцэцэг "Дэлхийн мисст оролцохыг маш их хүсэж байсан. Олон улсын чанартай бүхий л тэмцээнд нь оролцчихсон болохоор тэр л дээ. Харин загвар өмсөгч, мисс хоёрын хооронд их ялгаа бий. Загвар өмсөгч бол модел буюу илүү мэргэжлийн талдаа, миссийн хувьд бол Дэлхийн мисс миний хамгийн сүүлчийн тэмцээн" хэмээв.

Ингээд уншигчдынхаа өмнөөс Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд нь амжилт хүсье.

Д.Ана