Aрдчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган өчигдөр боллоо.  “Монголоо шинэлчилье” уриатай тус холбоонд УИХ-ын гишүүн Д.Батцогт нэгдэж буйгаа зарлан, Нийслэлийн чуулганд хүрэлцэн ирсэн юм. 

Тэрээр Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж, тус холбоонд нэгдэх шийдвэр гаргасан байна. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхолын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харъяалал харгалзахгүй нэгдэх боломжтой аж. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Ганбат тус холбоонд нэгдэж байсан билээ.