Сүүлийн үед охид хүүхнүүд гоо сайхны мэс заслыг ихээхэн шохоорхох болсон билээ. Гоё сайхан харагдахын тулд бие эрхтэнээ эрс өөрчлөлт хийх нь мэдээж хэрэг ардаа тун эрсдэл дагуулдаг.

Үүний нэг жишээ болох мэдэх, мэдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. 48 настай нэгэн эмэгтэй гоо сайхны мэс засалд орж, үрчлээгээ арилгахыг хүсчээ. Харин эмч нар түүнийг ийм мэс засалд оруулахаас татгалзсан байна. Уг эмэгтэй гоё сайхан болохын тулд сэтгэл шулуудан өөрөө өөртөө эмчилгээ хийж үрчлээнээсээ арилахаар шийджээ. Ингээд тэрээр үрчлээ арилгах үйлчилгээтэй ургамлын тосыг нүүр рүүгээ шахан тарьжээ. Гэтэл энэ нь эсрэгээрээ эргэж, түүний нүүр царай танигдахын арга үгүй болжээ.