Би нөхөртэйгээ амьдраад 7 жил болж байна. Хоёр хүүхэдтэй.  Гол асуудал маань манай нөхөр гэртээ юу  хийдэггүй.  Гэртээ орж ирээд л pc-ний өмнө суучихдаг.  Өөр зүйл хийдэггүй. Би наана нь хүүхдээ хооллоно, хувцаслана, угаана, цэвэрлэнэ гээд бүгдийг нь хийдэг. Тэгээд нөхөртөө хэлэхээр би үглээ болж  хувирдаг.  Үнэхээр ядарч байна.  Сүүлдээ нуруу нугас ч өвдөж байна. би 3 хүүхэдтэй хүн шиг л байдаг. Хадмууд болохоор намайг залуу гэж боддог.  Яг үнэндээ хүүхэд нь бүүр юу ч хийдэггүй. Би яахаа ч мэдэхгүй байна.  Эсвэл 2 хүүхэдтэй нь хаяаад гэр рүүгээ яваад өгдөг ч юм  уу? бусдаар бол нөхөр маань архи уухгүй, гарч  ороод байхгүй.  Ажлаа хийгээд л ирдэг. Би бас ажлаа хийж ядаргаанд ороод саяханаас гэртээ сууж байгаа юм. Халамж гэж байдаггүй хүн яавал энэ асуудлыг шийдэх вэ?  Гайгүй байх гэсээр олон жил боллоо.  Цаашдаа яавал нөхрөө  өмнөөсөө юм хийлгэж жоохон ч болов  намайг ойлгодог болгох вэ?