Ардчилсан нам, МАХН-тай 2020 он хүртэлх хамтран ажиллах гэрээг өнгөрсөн амралтын өдрүүдэд байгуулсан. Уг гэрээнд АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.