Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн үлээвэр найрал хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын  үлээвэр найрал хөгжмүүдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг энэ сарын 15-19-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа. 

Тус уралдаанаас ШШГБ-ын хөгжмийн салаа шүүгчдийн нэрэмжит тусгай байрын шагнал хүртсэн байна. Уралдаанд амжилттай оролцсон үлээвэр найрал хөгжмийн хамтлагуудын шагналыг Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний үеэр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны талбай дээр гардууллаа.

Удирдамжийн дагуу уралдааныг концертын хөтөлбөр, хөдөлгөөнт үзүүлбэрийн төрлүүдээр зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 032 дугаар анги дэд байр, Хилийн цэргийн 0243 дугаар анги гутгаар байр, Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр хөгжим тусгай байрт тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх нь үр дүнтэй арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.