Шорон гэдэг төмөр торны цаана орсон хэнбуйгайд ч  сайхан байхгүй нь ойлгомжтой. Эрүүл байсан нэгэн нь өвчин тусч, залуу байсан нөгөө нь хөгшрөх жишээний.

Мэдээж төмөр торны цаана суух хором мөч бүр түүнд яг л “там” шиг санагдах нь тодорхой. Санагдах ч биш мэдрэгдэж, бодитоор хэрэгжих нь зүйн хэрэг.

Тэгвэл төмөр торны цаана орсон хүн бүхэн өвчин хэлж, өлсгөлөн зарлаад байхгүй юм аа. Харин манай “томчууд” гэгдэх хүмүүс л энэ газар орохоороо  өлсдөг өвддөг, хавдар ч тусдаг болчихоод байх юм. Тэгэхээр энэ бүхнээс үзэхэд  шорон баян, ядуу, залуу хөгшин, боловсролтой боловсролгүй   гэж хэнийг ч ялгаварлахгүй  доройтуулдагийг харж болох юм. Тэгвэл шоронд орохынхоо өмнө өнгөтэй зүстэй, эрүүл явсан хүн шоронд ороод  1 сараас дээш хоригдоход царай зүснээс нь эхлээд  эрүүл мэндээрээ хэрхэн өөрчлөгддөгийг хэдхэн хүмүүсийн жишээн дээр дурдая.

Магадгүй наранд хэтэрхий жаргалтай амьдардаг хүмүүс нарсанд орохоороо найгаа алддаг ч байж болох юм.

энхбаяр

Н.Энхбаяр 1 жил хоригдсоны дараа
МАХН-ын дарга Н.Энхбаярын МИАТ компаниар 3033 кг ачааг үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр 4 жилийн ял авч байсан. Улмаар ял авсаныхаа яг нэг жилийн дараа буюу 365 хоног хоригдсоны эцэст суллагдав. Тэрбээр хоригдох хугацаандаа эрүүл мэндээ алдаж, биеийн байдал нь муудсанаар өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. тэрбээр ганц худагт арав хоног, 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хоёр сар, урьдчилан хорих 461 дүгээр ангид 32, үлдсэн хугацааг нь Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт өнгөрүүлсэн байна. Тэгэхээр үндсэндээ 365 хоногийн 263 хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн байдаг.

магнай

О.Магнай 53 хоног хоригдсон
Одоогийн ШӨХТГ-ыг дарга О.Магнай Иргэний хөдөлгөөний намын дэд дарга байхдаа 7 сарын нэгний үймээнийг зохион байгуулсан гэдгээр буруутгаж байсныг эргэн сөхөе. Түүнд Эрүүгийн хуулийн 177-гийн 2-оор хэрэг үүсгэж байсан. Өөрөөр хэлбэл,  хамгийн багадаа 20-25 жилийн ялтай эсвэл цаазаар авах. Гэвч тэрбээр өршөөлийн хуулиар суллагдаж  53 хоног хоригдоод гарч ирсэн.  О.Магнайг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн хоригдож байсан Төв аймгийн цагдан хориход хорьж байгаад хуучнаар Ганц худагруу шилжүүлж байсан.  Харин хоригдож гарч ирээд тэрбээр “Би өөрөө орсон, хоригдсон хүний хувьд тэнд ямар хүнд, хэцүү байд­гийг мэднэ. Нөгөө талаасаа энэ хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд ямар хэцүү байгааг ойлгож, мэдэрч байна. Эрх чөлөөгөө хасуулна гэдэг бол хамгийн хэцүү, хүний гарт орчихдог. Эрх чөлөөгөө хасуулна гэдэг бол далиа буудуулсан шувуутай л адил” гэж байсан билээ.
Тэрбээр хорихоос эмнэлэгт шилжиж ирж байхдаа “Толгойгооч даах чадалгүй” байсан гэж хэлж байсан. 

гансүх

Л.Гансүх 3 сар хоригдоод батлан даалтад гарав
Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүхийг “Нүүрс хөтөлбөр”-өөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээн үзэж М.Тулга, Э.Төмөрбаатар нарын хамт Төв аймгийн цагдан хориход өнгөрсөн есдүгээр сард хорьсон.  Улмаар түүнийг батлан даалтад гаргахгүй байсаар яг гурван сарын дараа батлан даалтад гаргаж байгаа юм. Зүгээр ч нэг батлан даалтад гаргаагүй. Биеийн байдал нь муу байгаа учир батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Л.Гансүхийн хувьд батлан даалтад гарахаас өмнө хуурай өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байсан билээ. Тэрбээр суллагдаад “Биеийн байдал муу байна. Эмнэлэг бараадая. Юу ч ярих тэнхэлгүй байна” хэмээв.

баавар

Баавар 3 сарын баривчлагаанд явж байв
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адъяасүрэн нарыг хар тамхи хадгалсан, худалдаасан гэж гурван сар баривчлах ял оноосон байдаг.  Улмаар тэрбээр “2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гаргасан хэмээн 3.5 жилийн ял авсан ч цагаатсан билээ. Ийн тэрбээр 3 сарын баривчлагаанд яваад суллагдсан юм.

амарболд

Ч.Амарболд хурандаа 3.6 жилийн ял авч, суллагдав
2008 оны сонгуулийн будлиан, булхайгаас үүсэлтэй таван хүний халуун амь хорооход хүргэсэн гэм буруутайд тооцогпож  3,6 жилийн ял эдэлсэн цагдаагийн генерал Ч.Амарболд. Тэрбээр хорих Цагдан хорих 461 дүгээр анги буюу “Ганц худаг”-т  хоригдох хугацаандаа элдэв зөрчил, дутагдал гаргаагүй, “Хамгийн сайн хүмүүжигч” болсон байдаг. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд “Би хэн нэгэн хүнд иргэд рүү буудах тушаал өгөөгүй” гэсэн тайлбарыг өгсөөр байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа анх удаа генералуудын баярт оролцож олны өмнө гарсан юм.

баттулга

НИТХ-ын дарга Д.Баттулга
НИТХ-ын дарга Д.Баттулга гэх энэ эрхмийг “казино” нэрээр нь олон түмэн андахгүй.  Казиногийн тухай хуулийг санаачилж, УИХ-д өргөн барьсныхаа төлөө  шүүхээс ял сонссон . Энэхүү хуулийн төслийг батлуулахын тулд тэрбээр УИХ-ын гишүүдэд авилга өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тул аавын хаалга татаж байсан юм. Амгалангийн хорих ангид ял эдэлж байсан.