PC mall сүлжээ их дэлгүүрийн орон даярх салбарын хямдралтай, бэлэгтэй, сугалаатай худалдаа эхлээд удаагүй ч эхний ээлжийн азтангуудаа тодруулах арга хэмжээ 11 сарын 8-ны Бямба гаригт явагдах гэж байна.

Хэрэглэгч та манай дэлгүүрээс 200,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийж сугалаатай худалдаанд оролцсон бол маргааш буюу Бямба гаригийн 13 цагт 3,4 – р хороололд байрлах PC mall Оргил салбар дээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Сугалааны азтанг зөвхөн хүрэлцэн ирсэн хэрэглэгчид дундаасаа тодруулах тул танд азтан болох боломж өндөр байгааг сануулъя.

Сугалааны супер азтангууд 46 инчийн Samsung ухаалаг зурагт, Haier брэндийн хатаагчтай угаалгын машиныг хожно. Мөн Sony PSP, HTC гар утас, Dell принтер, Raycop хачиг устгагч болон олон хонжворууд эзнээ хүлээж байна. Энэ өдөр 44 азтан тодрох ба магадгүй та ч түүний нэг нь болох боломжтой.

Энэхүү сугалаатай хямдралтай худалдаа 11-р сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэглэгч та худалдан авалтаа хийж амжаагүй байгаа бол эргэлзэх зүйлгүй PC mall их дэлгүүрийг зориорой.

Таныг азын тэнгэр ивээг.

Утас: 7575-3535 www.pc-mall.mn                 www.facebook.com/pcmallofficial