2014 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
 
Баруун болон төвийн нутгтаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.