Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Нарита хотноо үргэлжлэн явагдаж байна.  Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан бөгөөд учраа бөхчүүдийг  илүүрхэн барилдсан. Улмаар  аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж 1:1-ээр тэнцэж, хоёр торгуулиар ялсан байна. Ингэснээрээ МУГТ М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа юм.

Монгол улсын нэрийг дуурсгаж, аваргалсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг баяр хүргэе.