Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Г.Мянганбилэг, А.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, Ж.Нурлан, Б.Хүсэлтүвшин, Г.Гансаруул, С.Насанбуян нарын шилдэг 8 тамирчин 2014 оны 12 сарын 05- 10-ны хооронд Энэтхэгийн Мумбай хотноо зохион байгуулагдах Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ шаргуу базааж байна. Өнгөрсөн 10 сард Макао хотноо зохион байгуулагдсан Бодибилдингийн Азийн аваргаас 16 тамирчин явж, 12 тамирчин медаль авчирч, багаараа шахуу дэлхийн аваргад оролцох боломжтой болсон ч санхүүгийн бэрхшээлээс болоод 4 тамирчин хасагдаж, 8 тамирчин дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ өнөөдрийг хүртэл базаагаад байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олон улсын хэмжээнд спортын энэ төрлөөр чансаа өндөрт тооцогдож  байгаа бөгөөд  1990-ээд оноос хойш жил ирэх тусам тамирчидын ур чадвар улам дээшилсээр энэ жилийн хувьд урьд урьдынхаас илүү амжилттай, бэлтгэл сайтай байгаа юм. Тиймээс ч ирэх сард болох ДАШТ-д амжилт гаргах өндөр магадлалтай байгаа гэж салбарынхан нь найдаж байна. Хэдийгээр манай тамирчид өөрсдийн нөөц боломжин дээр тулгуурлан бэлтгэлээ базааж байгаа ч тэмцээнд оролцох санхүүгийн зардлын хувьд хүнд байдалтай байгаа юм. Тиймээс Перфектбоди клубын тамирчид “Эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцох тамирчдаа дэмжие” аяныг зохион  байгуулж эхлээд байна. Энэ аяны хүрээнд спортод элэгтэй, спортод үнэн сэтгэлээсээ хайртай хөгжөөн дэмжигчид та бүхнийг, мөн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргах гэж байгаа тамирчидаа дэмжих хүсэлтэй хүн бүхнийг ХААН БАНК 5170006646,  ГОЛОМТ БАНК 2015100977  гэсэн хандивын дансаар сэтгэлийн хандиваа өргөж, мөн 89006800, 94997399 гэсэн утсаар холбоо барьж шууд тамирчидтай уулзан тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсч олон нийтэд хандаж байгаа юм. Хандив өргөсөн бүх хүмүүсээс азтан шалгаруулах бөгөөд Перфектбоди фитнесс клубд үнэ төлбөргүй 6 сар хичээллэх эрхийг өгөх юм. Тамирчдын амжилтаас дурдвал өнөөдрийн байдлаар:

Монголын эрэгтэй тамирчдаас 2013 онд

Бодибилдинг эрэгтэй 65 кг Л.Саруулбат – 5 байр

Бодибилдинг эрэгтэй 70 кш Г.Дорж – 5 байр

Бодибилдинг эрэгтэй 80 кг Д.Бат-Эрдэнэ- 5 байр

Монголын эмэгтэй тамирчдаас

Модель ангилал 160 см Б.Оюунгэрэл- 2013 оны Дэлхийн аварга болж байсан юм. Энэ удаад илүү өргөн бүрэлдэхүүнтэй баг ДАШТ-д оролцохоор хичээж байна.

Одоо эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад та бүхний санхүүгийн тусламж дэмжлэг тун хэрэгтэй байна.