Сайн байна уу, би танай сайтын захидал буланг амтархан уншдаг уншигч байна аа. Өөрийнхөө асуудлыг хуваалцахаар захидал буланд бичиж байна.

Хэдэн жилийн өмнө найз залуудаа жирэмсэн хаягдсан юм, тэр үед мөнгөгүй, ажилгүй ёстой л тэнгэр хол газар хатуу байсан гэсэн ч хүүгээ гаргаад тэмцээд л явсан. Одоо бол ажилтай өөрийн гэсэн бүх юмтай нэр хүндтэй дутах зүйлгүй байгаа ч цаанаасаа хүн ганцаарддаг юм байна. Саяхнаас нэг залуу надад их таалагдах болсон тэр хүн болгонтой эелдэг харьцдаг болохоор тэрэнд хүүхнүүд их сайн , тэр ч бас эхнэргүй учраас олон хүүхнүүдтэй орооцолддог.

Бидний хувьд сайн найзууд тэр бусад хүүхнүүдийг болзоонд урьж хамтдаа цагийг өнгөрүүдэг бол надтай хэзээ ч тэгж байсангүй хамт ажилладаг болохоор хамт байх цаг ихтэй л дээ. Намайг эмэгтэй гэдэг утгаар нь харьцахгүй юм. Би өмнө нь эр хүнийг хэзээ ч дахин хайрлаж чадахгүй гэж боддог байсан харин энэ хүнийг ядарч байгаа байх, даарч байгаа болов уу, зүгээр л баярлуулах юмсан гээд бодоод тэр хүн баярлавал дагаж баярлаад ... зүгээр л халамжилмаар санагдаад байх юм.

Би дурласан юм болов уу, хайртай болцон уу гэдгээ өөрөө ч сайн ойлгохгүй юм аа надад зөвөлгөө өгөөч...