Хөмсгөө зангидаад байвал үрчлээтэй болно шүү! хэмээн ээж нар үргэлж сануулдаг. Гэсэн ч шөнө сууж ажиллах, нарны шилээ мартах, тайлан баланс гаргах үед хоёр хөмсөг өөрийн эрхгүй атиралддаг нь гэм биш зан. Тэгвэл зангирч, овоорсон духны булчингаа өдөр бүр шарикан массажаар амрааж, үрчлээнээс сэргийлэх боломж хэдийнэ нээгдсэн.

 photo 943391_343903059065413_999755175_n_zpsc6eb4e9d.jpg

Өнхрүүштэй тос нь арьсанд массаж хийгээд зогсохгүй хавагнаж, бүлцийсэн арьсны илүүдэл шингэнийг гадагшлуулдаг тустай юм. Бараг бүх гоо сайхны брэндүүд тос, кремээ өнхөрдөг толгойтой гаргадаг болсон энэ үед, боломжийг алдалгүй ашиглаад аваарай, хөөрхөнүүд ээ!

 photo Flawless-skin-1_zps384a4d61.jpg

-Духны зангирсан булчинг амраах бас нэгэн гайхалтай арга бол хоёр эрхийнээс бусад (найман) хуруугаа хөмсөгнийхөө дээр зэрэгцүүлэн байрлуулаад, нааш цааш нь зөөлөн зиг заг маягаар хөдөлгөн массаж хийнэ. Дасгалаа өдөрт цөөнгүй хэдэн удаа давтаж хийгээрэй. Сануулга: Арьсаа хэрхэвч доош нь татаж болохгүй.

 photo beautiful-skin_zpsddc3264a.jpg

-Эрүүгээ ядаргаанаас нь гаргах цаг болжээ. Хоёр гарын долоовор болон дунд хуруугаа үеэр нь бага зэрэг нугалаад V хэлбэр үүсгэ. Үүссэн V хэлбэртийн завсраар эрүүний дээд хэсгийг (чихний хэнгэрэгний доор) шургуулаад доод үзүүр хүртэл зөөлөн гулсуул. Гайхалтай амарч байгаа биз? Тэжээлийн тос түрхэхдээ хэрэглэж болох уг аргыг өдөрт хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

 photo 947309_344162159039503_1168946771_n_zps80cbc797.jpg

- Нүүрний тосоо хэрхэн түрхэх вэ? Шөнийн тэжээлийн тос болон серумийг хурууны өндгөөр арьсандаа хөнгөн товшиж түрхэхийг бид мэднэ. Арай илүү завтай үедээ массажны тосоо түрхээд хурууны өндгөөрөө зөөлөн гулсуулан арьсаа эрхлүүлдэг л биз дээ? Ямартай бүсгүйчүүд маань аливаа тос, крем түрхэхдээ хэзээ ч хамаа намаагүй үрж, татлаж болохгүйг мэдэх байх.

 photo 943283_344275239028195_944301244_n_zpsa6bcb20c.jpg

- Нүдний тосоо зөв түрхэх нь бүтээгдэхүүний үйлчилгээтэй адил чухал үүрэгтэй. Жишээ нь: Нүдний тосыг ядам хуруугаар маш хөнгөн бараг шүргэх төдийд хоёр тийш нь гүйлгэж (машины салхины шил арчигч шиг) эсвэл товшиж түрхэнэ. Гарын таван хураанаас ядам хуруу хамгийн ялдам нь учраас нүдний эмзэг, нимгэн арьсанд тос түрхэхэд тохиромжтой байдаг.