Сайн байна уу? Би одоо 24 настай. Та бүхэн миний асуух зүйлд их уурлаж намайг элдвээр хэлэх байх. Гэхдээ миний буруу хүсээгүй сонголтоос болж хүүхэд хорвоо дээр мэндлээд хэрэггүй гэж бодлоо. Сүүлийн 1 жилийн хугацаанд нэг залуутай уулзаж явлаа. Би уг нь жирэмсэнээс хамгаалах эм ууж байсан юм. Гэтэл сарын тэмдэг ирдэггүй. Эмнэлэгт үзүүлсэн чинь 45 хоногтой байна гэнэ. Тэгээд би гэж хүн ганцаараа уйлаад л сууж байна. Нас залуу хийх зүйл их байхад нөхөргүй хүүхэд төрүүлээд дэмий гэж шийдсэн юм. Тэгээд аборт хийлгэх үү зулбуулдаг эм уух уу? энэ 2ын аль нь мииний биед бага нөлөө үзүүлэх вэ? Мэдээж өөрийн хайртай хүнтэйгээ суух үедээ хүүхэд төрүүлнэ. Тиймээс л ингэж асууж байна. Бас сайн эмнэлэг эмч мэдэх хүн байвал хэлж өгч тус болооч. Би гадуур баахан л явлаа эм нь 100 мянга гэдэг юм байна.