2014 оны 12 сарын 05-10-ны хооронд Энэтхэгийн Мумбай хотноо зохион байгуулагдах Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээнд эх ороноо төлөөлөн  Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Г.Мянганбилэг, А.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, Ж.Нурлан, Б.Хүсэлтүвшин, Г.Гансаруул, С.Насанбуян нарын шилдэг найман тамирчин оролцож байгаа.

Тэмцээнээс Монголын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт Ж.Нурлан анхны алтан медалийг авсан бол, Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин мөнгөн медалийн эзэн боллоо.  

Ингэснээр манай улс  Бодибилдингийн Дэлхийн аваргаас анх удаа алтaн медальтай болж байгаа юм. Медалийн буухиаг хэн хэрхэн амжилттай үргэлжлүүлж байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.
 

 

 

 

Ингээд Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан Б.Хүсэлтүвшингийн мэндчилгээг хүргэе.