Түлэгдсэн жаал Билгүүтэйд 20 000 юаний хандив цуглуулж өгсөн Шинжааны Монгол бүсгүй Ө.Оюунчимэг халамж шаардлагатай эмзэг бүлгийн хүүхдэд шинэ жилийн бэлэг авч өгөөрэй гэж 2000 юань буюу 612 000 төгрөгийг илгээжээ.

Суралцахын хажуугаар ажил хийж хууль дүрэм зөрчсөн гэдгээр нь шалтаглан түүнийг Монголоос албадан гаргасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч Ө.Оюунчимэг Монголчуудад болон Монгол хүүхдүүдэд тусалсаар явна. Сайхан сэтгэлт Монгол бүсгүй Ө.Оюунчимэгт баярласанаа дахин илэрхийлэхийн ялдамд бид 12 сарын 31нд бэлэг тараах ажлаа зохион байгуулна гэжээ.