Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид, нам эвсэл, бусад этгээдийн хийж болохг үй үйлдлийг заасан 21 зүйл байгаагийн тавыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөрччихөөд байна хэмээн МАНынхан мэдэгдэв. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн тухай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хэд хэдэн телевизээр 1.45 цаг үргэлжлэн гарсан. Хуульд заасан хугацаанаас бараг хоёр дахин урт, тэр тусмаа дагнасан нэвтрүүлэг гаргасан энэ явдлыг тэд шүүмжилж, СЕХ, цагдаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг холбогдох байгууллагад хандсан ч хүлээн авч шийдэхгүй гэдгээ бичгээр мэдэгджээ.

Түүнчлэн Ц.Элбэгдоржийн “Онч үг” хэмээх номыг олон нийтийн уулзалтын үеэр иргэдэд тараасан байна. Тухайлбал, өнгөрс өн даваа гаригт болсон "Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт" үндэсний чуулганд оролцсон бүх хүнд уг номыг бэлэглэжээ. Энэ нь үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, эд зүйл тараахыг хориглосон Сонгуулийн тухай хуулийн заалтыг шууд зөрчиж буй хэрэг гэж тэд үзэж байна.

“Голомт”, ХАС банк оюутнуудын тэтгэлгийн картыг “Тэтгэлэгтэй оюутан, хариуцлагатай оюутан. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэсэн бичигтэйгээр хэвлэж, тарааж байгаа нь мөн л хууль бус үйлдэл хэмээн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар тодотгож, төрийн хяналтын үүрэг гүйцэтгэж буй байгууллагууд нэг хүнд үйлчилж байгааг шүүмжилсэн юм.

Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад ийнхүү шударга бусаар хандаж байхад яаж шударга сонгууль болж, зөв хүн гарах вэ. Манай мониторингийн багийнхны хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн 76 хувь нь Ц.Элбэгдоржийн тухай түлхүү мэдээлж байна. Хууль зөрчсөн энэ үйлдлүүдийг зогсоох талаар цагдаагийн байгууллагад хандахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн дарга, дэд хурандаа Эрхэмбаяр гэдэг хүн “Уг нэвтр үүлэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, сонгуулийн чансаа тогтоох зорилго бүхий мэдээлэл тараасан шинжгүй тул захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна” гэж байгаа юм. Бид чансаа тогтоолгосон уу гэж хандаагүй. Сонгуулийн хуулиар заасан цаг хугацааг зөрчиж байгаа талаар хандсан.“Хууль зөрчөөгүй мэт хууль зөрчихийг авлига гэнэ” гэж Ц.Элбэгдорж “Онч үг” номондоо бичсэн байсан. Өөрөө энэ үгээ унших хэрэгтэй. Бид шударгаар өрсөлдөхийг л хүсэж байгаа” хэмээн Ж.Сүхбаатар ярилаа.

Тус намынхан үүнээс гадна СЕХ-ноос гаргасан хэсгийн хороо, санал өгөх сонгогчийн тоонд дүн шинжилгээ хийхэд ноцтой алдаа цөөнгүй илэрсэн гэнэ. СЕХ аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэх үүнийг батлахдаа түр үүрэг гүйцэтгэгч хэмээх хууль бусаар төрийн албанд орсон хүмүүсийг олноор томилжээ. Энэ асуудлаар СЕХ-нд өмнө нь шаардлага хүргүүлсэн боловч зөрчлөө арилгахын оронд нэмж 20 гаруй үүрэг гүйцэтгэгч дахин томилсон гэнэ. СЕХ тогтоолоороо 1538 хэсгийн хороо байна гэж баталсан. Гэтэл эдгээр хэсгийн хорооны байршлыг аймаг, сумаар нь гаргаж үзэхэд 30 хэсгийн хороо хаана байгаа нь мэдэгдэхгүй, байршил нь тодорхой бус байгаа аж. Сонгуулийн санал авах хэсгийн хороог 200-2000 хүртэлх сонгогчийн дунд нэгийг байгуулах ёстой ч 200 хүрэхгүй хүн амтай сонгогч бүхий хэсгийн хороо 26 байжээ.

Тухайлбал, найман сонгогчоос санал авахын тулд хэсгийн хороо байгуулсан тохиолдол Дорнод аймагт байгаа бол нэг сонгогчид зориулсан хэсгийн хороог Баян-Өлгий, Увс, Сүхбаатар аймагт тус бүр нэгийг “байгуулжээ”. Түүнчлэн сонгогчийн тоо болон хэсгийн хорооны дугааргүй 33 хэсэг байгаа аж. Энэ нь хоосон хэсгүүдээс худал мэдээлэл авах замаар сонгуулийн дүн гаргах арга байж болохыг МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд ярилаа. Учир нь яг ингэж сонгуулийн дүнг будлиантуулсан тохиолдол өнгөрсөн жил ОХУ, түүний өмнө гаднын хэд хэдэн улсад гарчээ. Хэсгийн хорооноос гадна санал өгөх сонгогчдын тоо ч будлиантай байгаа аж. СЕХ-ны цахим хуудаст 1.062.384 сонгогч бүртгэгдсэн гэх боловч 1.046.025 сонгогч тоологдож, 16359 хүнээр зөржээ. Магадгүй энэ хүм үүсийг хуурамч гэж болох хэсгийн хороодод зориулан “бүртгэсэн” байж болзошгүй гэсэн хардлага төрөөд байгаа аж. Тиймээс УИХ дахь МАНын бүлэг энэ асуудлаар СЕХ-нд ханджээ. Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар, жудагтай өрсөлдөхийг хүслээ.