Анх топ модель гэдгээрээ олны танил болсон Д,Пүрэвсүрэн одоо бол жүжигчин гэдгээрээ илүү олонд хүрсэн. Тэрээр саяхан Ларьдма уран сайхны кинонд бүтээсэн дүрээ олонд танилцуулан ихээхэн сайшаал хүртэн улмаар СТА гэх цол тэмдэгээр энгэрээ мялаагаад амжсан билээ.

Шинэ амьдрал эхлүүлэн хөөрхөн охинтой болсон тэрээр ээж, эгчээрээ охиноо харуулан кино зураг авалтад орж багагүй завгүй амьдралтай байсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан билээ.

Харин тэрээр уран бүтээлийн дараах түр амсхийлт хийж, гэр бүлдээ анхаарлаа хандуулан 6 сартай бяцхан охиноо эрхлүүлж байгаа бололтой. Өмнө нь 2 охины зургаа нийтэлж байсан топ бүсгүй саяхан дахин шинэ зураг нийтэлжээ.
Ямартаа ч Пүрэвсүрэнгийн шинэхэн мэндэлсэн бяцхан гүнж ээжтэйгээ сайхан харагдаж байна.