Өчигдөр Улаанбаатар хотноо МАХН-ын Бүх Ард Түмний Их Хуралдай эхэллээ.Бүх Ард Түмний Их Хуралдайг нээж МАХН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нээж үг хэлэв. Тэрээр: Өнөөдөр бид шударга түмний хуралдайг хийж байна, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульт нэр дэвшсэн Нацагийн Удвалтай хүндэтгэл үзүүлэх, энэхүү сонгуулиа яаж зохион байгуулахаа хэлэлцэхээр хуран цуглаад байна. Манай нэр дэвшигч Н.Удвалд, монгол орноо аврах хөтөлбөр байгаа, чин зориг байгаа, баг болон ажиллах бэлтгэгдсэн мэргэжлийн сайн нөхөд байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдөр  Монгол оронд шударга төр хэрэгтэй байна, монгол оронд шударга нийгэм, журам хэрэгтэй байна, энийг хэрэгжүүлээд хийж чадах шударга тэмцэгч, удирдагч хэрэгтээ Өнөөдөр МАНАН арилаагүй байна. МАНАН-г арилгах, засч залруулах “хатан ухаан” хэрэгтэй байна гэж манай нам, эмэгтэй хүнийг, эмэгтэй улс төрчөө нэр дэвшүүлээд байгаа билээ гэв.