“Эвийг  эрхэмлэнэ,  зөвийг дэмжинэ”  уриатай  Ерөнхийлөгчийн сонгуульд  оролцож  байгаа  Монгол Ардын  Намын  нэр  дэвшигч  Б.Бат-Эрдэнэ  төрөлх  нутагтаа  ажиллаж байна.  Домогт  Хэрлэн  мөрнийхөө уснаас  магнайдаа  хүргэж  сүсэглэсэн түүнийг нутагтаа хөл тавих мөчид сум сумын  төлөөллөөс  бүрдсэн  малчин,  ажилчин,  оюутан  залуус  бүхий 100 гаруй  иргэн  алд  цэнхэр  хадаг  барин угтлаа. Нэр дэвшигчийг ирэх сургаар зам тосч уулзахыг хүссэн иргэд морь,  мотоцикл хөлөглөн иржээ. Нутгийнх нь  зон  олон  түүнд  чин  сэтгэлээсээ ханддаг учраас л төрөө түшүүлэхээр УИХ-д  гурвантаа  сонгосон  биз  ээ.  Нутгийн хүүгийнхээ сонгуулийн ажилд амжилт  хүсэхээр  хуран  цугларсан олонд  хандан  тэрбээр “Та  бүхний халуун сэтгэл, уухайн дуу намайг улам хүч оруулж, урам зориг өгч байна.

Та бүхний энэхүү халуун сэтгэл спортын салбарт ч, улстөрийн тогоонд ч намайг өдий зэрэгт хүргэсэн. Тийм болохоор Та бүхэндээ баярлалаа” гэж хэлсэн юм. Цэнхэрмандал  сумын  малчин залуус,  ард  иргэд  юу  юунаас  илүү шударга  улс  төрчтэй,  эрүүл  саруул улс төртэй байхыг хүсдэг аж. Тиймээс үндэсний баялгаа хамгаалж чадах эх оронч, нэр цэвэр, шударга, түшигтэй унаган  нутгийнхаа  хүүг  дэмжихээ илэрхийлэв.  Ийм  л  халуун  дулаан сэтгэлээр мөн л Өлзийт, Жаргалтхаан сумын иргэд, сонгогчид түүнийг угтан авсан юм. Их Монгол Улсын голомтыг тулсан,  Их  эзэн  Чингис  хааны мэндэлсэн  газраас  Монгол  төрийн тэргүүн  тодорно  гэдэгт  тэд  итгэлтэй байна.  Үүний  дараа  нэр  дэвшигч  Б.Бат-Эрдэнэ Өмнөдэлгэр суманд хүрэлцэн ирлээ.  Монгол  Ардын  Намаас  орон даяар  явуулсан  ард  нийтийн  санал асуулгад хамгийн өндөр санал авсанд сумынхан  нь  ихэд  баярлажээ.

“Бид ард түмний эв нэгдлийг ирэлхийлэгч Ерөнхийлөгчтэй  байхыг  хүснэ”, “Хэлдэг биш хийдэг хүнийг дэмжиж байна”  гэсэн  уриа  лоозон  барьсан өмнөдэлгэрчүүд  түүнийг100  хувь дэмжихээ  илэрхийлж  байсан.  Сонирхуулахад,  энэ  нутгийн  түүхт 90 жилийн  ой  энэ  онд  тохиох  аж.  Тиймээс түүхэн ойн баярын ёслолын ажиллагааг  төрийн  тэргүүнээрээ нээлгэнэ гэж бэлгэшээж яваагаа иргэд энэ үеэр дуулгав. Тэрбээр уулзалтын үеэр  хэлсэн  үгэндээ“Тогтвортой хөгжил  бол  бидний  баримтлах хамгийн  зөв  замнал.  Энэ  нь  эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нэрийдлээр байгалиа  устгаж  болохгүй  гэсэн  үг.  Энэ бол эдийн засаг, нийгмийн хөгжил,  байгаль  орчноо  хамгаалах  бодлогыг хамтад  нь  тэнцвэртэй  явуулна  гэсэн зарчим  юм” гэв.

Түүний  баримталж буй бодлого, тэмүүлж буй зорилтынх нь нэгэн хэсэг нь энэ юм.  Үнэндээ төрсөн нутаг, унасан газар гэдэг  өөр  ажээ.  Түүнийг  Өндөрхаан хотод уулзалт хийхээр товлосон “Спортцогцолбор”-ын босгыг алхахад танхим дүүрэн  хүмүүс  уухайн  дуу  хадааж,  алга нижигнүүлэн ташиж угтлаа. Энэ аймагт  Монгол  Ардын  Намаас  нэр дэвшигч  Б.Бат-Эрдэнийн  мөрийн хөтөлбөрийн  зорилго,  зорилтыг нутгийн  зон  олонд  нь  сурталчлан таниулахаар  Монгол  Ардын  Намын ерөнхий  нарийн  бичгийн  дарга Г.Занданшатар,  УИХ-ын  гишүүн Д.Дэмбэрэл,  Д.Лүндээжанцан  нар хамт яваа юм.