Монголын ард түмэн тав дахь Ерөнхийлөгчөө  удахгүй сонгоно. Энэ удаагийн  Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм нэр дэвшиж байгаа бөгөөд тэдний хувьд ч энэ сонгууль хариуцлага, бас дахин хариуцлага гэсэн үгийг үргэлж сануулж явна. Өөрөөр хэлбэл, тэдний хэлэх үг, хийсэн үйлдэл бүхэн ард түмний нүдэнд ил байгаа бөгөөд алдаа гаргах эрхгүй гэсэн үг.  Өмнөх  үеийн Ерөнхийлөгч нар энэ бүхнийг алдахгүйгээр тооцоолж нэр дэвшиж сонгогдсон юм. Сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байгаа энэ үед нэгэн зүйл сонирхол татав.

 

Нэр дэвшигчдийн сурталчилгааг хараад сууж байхад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Нацагийн Багабанди, одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөж байгаа Нацагийн Удвал хоёрын овог нэг ажээ. Хэрвээ энэ удаагийн сонгуульд Нацагийн Удвал ялалт байгуулвал Монгол Улс хоёр дахь удаагаа овог нэгтэй хоёр Ерөнхийлөгчтэй байсан гэж тэмдэглэгдэн үлдэх нь ээ. Хэрвээ энэ удаагийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аварга ялалт байгуулвал Монгол Улс хоёр ижил нэртэй тэргүүн хатагтайтай болох ажээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр тэргүүн хатагтай Х.Болормаа, Б.Бат-Эрдэнэ аваргын эхнэр Б.Болормаа нар орох юм.